МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг: Элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа авна
2020.03.20
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ё.Баатарбилэг: Элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа авна

УОК өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.

УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа болон бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоох шийдвэрийг сунган дөрөвдүгээр сарын 30-н хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. 

Үүнтэй холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа зохион байгуулахаар болсныг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдлээ.

Өөрөөр хэлбэл, Их дээд сургуульд эслэгчдээс авах ЭЕШ-ыг сонгуулийн дараа буюу 2020 оны долоодугаар сарын 2-ны өдөр эхлүүлж, долоодугаар сарын 5-ны өдөр дуусгахаар болсон. Их дээд сургуулиудын элсэлтийг долоодугаар сарын 7, 8-ны өдөр зохион байгуулахаар болсон байна. 

УИХ-ын сонгуулийн санал авах өдөр 2020 оны зургаадугаар сарын 24-нд юм.

ШИНЭ МЭДЭЭ