2020.03.19
Эдийн засаг, Худалдаа
Эрдэс баялаг, банк, санхүүгийн салбарынхан хандивын аянд нэгдлээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл Улсын онцгой комисст 100 сая төгрөгийн хандив өргөсөн байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хандивыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулав. Мөн өдөр банк бус санхүүгийн 200 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн “Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо” 100 сая, төмөр замын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Талын хишиг майнинг” ХХК 80 сая төгрөг хандивлав.