2020.02.26
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг энэ онд дуусгах төлөвлөгөөтэй байна

Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн ч короновирусны тархалтаас үүдэн түр хугацаанд зогсоод байна. 

Д.Сумъяабазар: Бэлтгэл ажил сайн хийгдэж байгаа. Бүх техник, хөрөнгүүдийг бүртгэж авч байна.Зүүнбаянгийн төмөр замд хяналтынхан ажлыг давхар хийж байгаа. Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2020 онд дуусгах үүрэг чиглэл өгсөн. Харамсалтай нь энэ давагдашгүй хүчин зүйл буюу цар тахлын хэмжээ ихсэж, коронавирус гарч бүх худалдах, худалдан авалтууд хоёр талдаа гацчихсан. Тавантолгой өөрөө санхүүжилтээрээ хийж байгаа. Баялгын хуваарилалт зөв явах юм бол дотоодын нөөцөөрөө бүтээн байгуулалт хийж болно гэдгийг харуулж байна. 

ШИНЭ МЭДЭЭ