"УИХ-ын гишүүнтэй ярилцах цаг" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ оролцлоо
"УИХ-ын гишүүнтэй ярилцах цаг" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн, Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ оролцлоо.
Б.Бат-Эрдэнэ: Энэ удаагийн парламент өмнөх хэд хэдэн парламент дамжин яригдсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийг хэлэлцүүлж, баталж чадсан онцлогтой. Өмнөх парламентийн хугацаанд ч бид дордуулсан долоон хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байсан. Орон нутгийн засаг захиргаа, нэгж, удирлагын хууль, хот тосгоны эрхзүйн хуулийн асуудлуудыг олон жил ярьсан.