2020.02.19
Гадаад харилцаа
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар БНХАУ-аас Монгол Улсад суух элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг шинээр томилогдон ирж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Д.Сумъяабазар Элчин сайдад ажлын амжилт хүсээд Монгол Улс, БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа уул уурхайн салбарт улам өргөжүүлэн хөгжүүлж байгааг цохон тэмдэглэлээ.
Тэрбээр “Сүүлийн үед дэлхий нийтийг цочроогоод байгаа Covid 19 вирусийн дэгдэлт, тархалтын улмаас БНХАУ-ын ард иргэд хүнд үетэй тулгараад байгаа хэдий ч энэхүү хүндрэлийг богино хугацаанд давж чадна гэдэгт итгэлтэй байна. Монголын эрдэс баялгийн салбарынхан санаачлан манай мөнхийн хөрш БНХАУ-ын ард түмэнд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлэх “Сайн үйлийн хандивийн аян” эхлүүлсэн. Энэхүү уриалгыг эхлүүлэн УУХҮЯ-ны хамт олны зүгээс нэг өдрийн цалингаа хандивлаж байна” гэв. Үүний хариуд Элчин сайд Цай Вэньруй “Биднийг дэмжин сайхан сэтгэлийн уриалга гарган ажиллаж байгаа танай салбарын хамт олонд БНХАУ-ын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Сайд таны ажил хэрэгч байдал хоёр орны цаашдын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Уулзалтын үеэр Элчин сайд Цай Вэньруй хоёр орны уул уурхайн салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа томоохон төслүүдийг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарал хандуулна гэдгээ илэрхийллээ.
ШИНЭ МЭДЭЭ
Бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулна
2021.12.16
Монгол Ардын Намын XXX их хурал боллоо
2021.12.06