МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг сайд Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзлаа
2020.02.13
Гадаад харилцаа

Ё.Баатарбилэг сайд Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр (2020.02.13) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа. 

Ё.Баатарбилэг сайд уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банктай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, манай салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлээд Дээд боловсролын шинэчлэлийн төсөл, Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар ба хүртээмжийг дэмжих төслүүд одоо амжилттай хэрэгжиж буйг дурдлаа.

Суурин төлөөлөгч Павит Рамачандран "Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийг гүйцэтгэж, өргөн бариад буйг дурдаад цаашид төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, ажил хэргийн төлөвлөгөөгөө уялдуулах боломжтой гэдгээ илэрхийлэв.
Уулзалтад БСШУС-ын сайдын Дээд боловсрол, гадаадын төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ш.Нарантуяа, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Гарди нар байлцлаа.

ШИНЭ МЭДЭЭ