МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өвөрхангай аймгаас Улсын аварга 10, хошой аварга нэг төрлөө
2020.02.13
Орон нутгийн хөгжил

Өвөрхангай аймгаас Улсын аварга 10, хошой аварга нэг төрлөө

Жил бүрийн сар шинийн босгон дээр Монгол Улсын Засгийн газар хөдөө аж ахуйн салбарын шилдгүүдээ тодруулдаг. Засгийн газрын /2020.02.12/-ийн хуралдаанаар гахай жилийн аваргуудын нэрсийг тодруулан зарлалаа.

Өвөрхангай аймгаас Улсын хошой аварга малчин 1, Улсын аварга малчин 9, Улсын аварга тариаланч 1 төрсөн сайхан мэдээг УИХ-ын гишүүн С.Чинзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан дуулгалаа.

Улсын аваргуудын шагналыг гардуулах тов хараахан тодроогүй бөгөөд чухам хэдийд гэдэг нь Улсын онцгой комиссоос тогтоосон олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон хорио цээрийн дэглэмээс шалтгаалах юм. 

Шинэ аваргуудын 7 нь С.Чинзориг гишүүний сонгогдсон тойргийн сумдаас тодорсонд маш их баярлаж, хөдөлмөрч малчин түмнээрээ бахархаж байна.

УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ
  • 1.Бат-Өлзий сумын Улаан-Ам багийн малчин Лувсандашийн Даваадаш
УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ
  • 1.Баянгол сумын 5-р багийн малчин Доржийн Дашдорж
  • 2. Нарийнтээл сумын 1-р багийн малчин Тоомой-Ёндонгийн Дамдинсүрэн
  • 3. Сант сумын 1-р багийн малчин Чойжавын Болоож
  • 4. Богд сумын 1-р багийн малчин Лувсандамбын Батсүх
  • 5. Баян-Өндөр сумын 4-р багийн малчин Осорын Даваадэлэг
  • 6. Баруунбаян-Улаан сумын 1-р багийн малчин Шагдарын Бямба-Очир
  • 7.Бат-Өлзий сумын 2-р багийн малчин Дондогсэрчингийн Буянбадрах
  • 8. Хархорин сумын 8-р багийн малчин Осорын Дашдаваа
  • 9. Уянга сумын 5-р багийн малчин Даваадоржийн Батмөнх
УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ
  • 1.Нарийнтээл сумын тариаланч Цэрэнжигмэдийн Зундуй

С.Чинзориг гишүүн нийт нутгийн иргэд малчин түмэн, аварга малчид тариаланчиддаа айлчлан ирж буй ам цагаан хулгана жилдээ ажил үйлс нь улам өөдрөг, амьдрал ахуй нь баяр жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөлөө. Тэрээр өнгөрсөн жилийн өдийд Улсын аваргуудынхаа шагналыг гардуулж байжээ.

ШИНЭ МЭДЭЭ