Хүмүүнлэгийн үйлсэд монгол цэргийн оролцоог нэмэгдүүлнэ
Уулзалтын үеэр Монгол Улсад зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын цэргийн сургуулилтад Олон улсын улаан загалмайн хороо оролцож буй талаар болон Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Цаашид зэвсэгт хүчний албан хаагчдын мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн болон цэргийн хуульчдад зориулсан сургалтыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулдаг “Улаанбаатарын яриа хэлэлцээр” Зүүн хойд Азийн уулзалтад Олон улсын улаан загалмайн хороо идэвхтэй оролцож байгааг уулзалтын үеэр ноён Жак Пелэ дурдсан юм.
Ноён Жак Пеллэ нь 2016 оноос Олон улсын улаан загалмайн хороонд ажиллаж эхэлсэн, Ерөнхийлөгч Петер Маурерын БНХАУ-тай түншлэлийг хөгжүүлэх биет төлөөлөгчөөр томилогдож байв. 2019 онд Олон улсын улаан загалмайн хорооны Бээжин дэх зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын даргаар томилогдсон бөгөөд Бүсийн төлөөлөгчийн газар нь БНХАУ, Монгол, Бүгд найрамдах Солонгос улс, Бүгд найрамдах ардчилсан Солонгос улсыг хамаардаг.