2020.01.16
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Ц.Мөнх-Оргил: Бодлогын алдаа нь засагдаж чадаж байгаа юу?
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.01.16) хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил
Гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл, Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төсөл хоорондоо уялдаж байгаа биздээ. Мянганы сорилтын сан Улаанбаатар хотын усны хангамжын асуудлыг шийдвэрлэх гээд том судалгаа хийж байсан юм билээ.
Судалгааг уншиж байхад гол дүгнэлт бол Монгол улсад усны менежмент цогц хэлбэрээр хийгдээгүй байна. Төлбөр тооцооны асуудал усны бодлогоо цэгцлэх шаардлатай гээд хэд хэдэн зөвлөмж гаргасан байсан. Ажлын хэсэг оруулж ирж байгаа саналууд дээрээ энийг хэр тусгасан бэ? Бодлогын алдаа нь засагдаж чадаж байгаа юу?