2020.01.03
Барилга, Хот байгуулалт

С.Бямбацогт: Барилга хот байгуулалтын яамны бодитой хийсэн ажил харахгүй байна

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2020.01.03/ хуралдаанаар 2019 оны 12 сарын 13 оны өдөр өргөн барисан Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт

Барилга хот байгуулалтын яам өнгөрсөн дөрвөн жилд хүний нүдэнд харагдаж гарт баригдах бодитой хийсэн юм харахгүй байгаа. Ховд аймагт инжинерийн шугам сүлжээ, цэвэр бохир усны шугам зураг төслийг нь хийлгээд аймгийн төвийн гэр хорооллыг хашаандаа хаустай гаднаа жорлогшүй яндангүй ийм болгоё гээд барилга хот байгуулалтын яам гүйгээгүй би жаахан гүйсэн. Зураг төсөл хийгдэж мөнгийг нь бас би тусгуулсан.

Ажил хийгдээд иргэд маш их хүлээлттэй байгаа хоосон хашаа 5 сая байсан бол нэгдсэн дулаантай хашаа 25 сая болсон байна. Гэтэл энэ ажлыг үргэлжлүүлэх байтал 2020 оны төсөв дээр БХБЯ мөнгийг нь тусгуулаагүй маш их хэлсэн. Мэддэг хүн байхгүй. Тэгсэн мөртлөө 150 мянган айлын орон сууцыг бид нар 21 аймагтаа хувааж барина гээд ярьж байна. Барьцан байшин чинь хаана байгаа юм. Хүний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлээд аваад явах чинь таны ажил. Хэзээ хэдэн мянган айлын орон сууц барих вэ. Үр дүн нь хэзээ гарах вэ?

ШИНЭ МЭДЭЭ