2020.01.03
Хүний эрх
Х.Нямбаатар: Гишүүд хуулиа нэг ч уншаагүй байж камер харж жүжиглэхээ боль
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.03\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
Гишүүд саяын уншсан зүйл заалтыг өөрсдөө баталсан. Нийгэм даяараа нэг ийм буруу хандлагатай болчихсон. Зөрчлийн хууль гэдэг нэг мангстай болчихсон. Нийтийн хэрэгцээнд зориулж малыг заавал мал нядалгааны эрүүл ахуйн шаардлага хангасан газар мал нядална гэж байгаа. Бүгд хүний ходоод руу орох хүнсний эрүүл ахуйг хангах шаардлага. Хууль болгон зөрчлийн болон эрүүгийн хуулийг дагалдуулж батлагдаж байгаа. Өөрсдөө хуулиа нэг ч уншихгүй. Зүгээр л кноп дарна. Эцэст нь яг камер хархаараа ард түмнийг торгож болохгүй гэдэг. Энэ хандлагаа өөрчлөөч ээ.
ШИНЭ МЭДЭЭ
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдэл хийлээ
2020.12.15
ХЗБХ: 2024 он хүртэл боловсронгуй болгоно
2020.12.09