2020.01.03
Хүний эрх

Х.Нямбаатар: Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх ажлыг ажил олгогч зохион байгуулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.03\ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

О.Баасанхүү гишүүн нэг ч удаа ажлын хэсгийн хуралд ирээгүй. Ажлын байрны бэлгийн дарамтын талаар бид маш олон удаа дээд шүүх, ерөнхий прокурорын газартай ярилцаад ажлын байранд бэлгийн дарамт учруулахаар үг хийж үйлдэл хийснийхээ төлөө 5 жилийн ял авдаг бол арай хэтэрнэ тэр үйлдлийнхээ төлөө сая төгрөгөөр торгуул эсвэл хариуцлага шийтгэл авна.

Хэрвээ энэ илэрхийллээ үйлдэл болгосон бол Эрүүгийн хэргийн тусгайн ангийн 12.1 хүчиндэх зүйл ангиараа зүйлчилье гэсэн байгаа. Эмэгтэй хүний хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийж бэлгийн харьцаанд орсон бол ингээд 2-5 жилийн хорих ял авна. Ажил олгогч нь хандлагаа өөрчилж, хөдөлмөрийн дотоод журамдаа тогтоох хэрэгтэй. Бид ажил дээрээ нэгнээ тоглоом, шоглоомоор үйлдэл үзүүлдэг. Энэ бүхэн ажлын байрны хүчирхийлэл болно гэдгийг ойлгох ёстой.

ШИНЭ МЭДЭЭ