2019.12.31
Улстөр
УИХ-ын гишүүдийн Шинэ жилийн мэндчилгээ
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Цэрэнпилийн Даваасүрэн
Улиран одож буй 2019 он эрчим хүчний салбарын хамт олны хувьд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны хэрэглээг найдвартай хангах, ард иргэдээ ая тухтай байлгах эрхэм бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлсэн ололт, амжилт дүүрэн жил байлаа.
- “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөл,
- “ДЦС-4” ТӨХК-ийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын эхний 2 турбингенераторын ажил дуусч ажиллагаанд орлоо. Мөн
- “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 35 МВт,
- “Дорнодын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөлийн ажлууд амжилттай хэрэгжиж эхлээд байна.
Монгол улсад анхны болох 330 кВ-ын Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35 кВ-ын ”Мандал” дэд станцыг ашиглалтад оруулснаар Оюутолгой, Цагаан суварга, Тавантолгой болон өмнийн бүсийн бусад уул уурхайн орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна.
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, УИХ- аар батлуулснаар тусгай зөвшөөрлийн замбараагүй олголтод цэг тавьж, хэрэглэгчдэд очих үнийн дарамтыг багасгах боломжийг нээж өглөө.
2020 онд
- Эрдэнбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын газар шорооны ажил эхэлж,
- Улаанбаатар хотод 100 МВт-ын батарей хуримтлуурын станц баригдаж эхэлнэ.
- МУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 42 мянган айл өрхөд цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлж өгсөн.
- Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг чадварлаг инженерүүд, ажиллагсдын хүчээр амжилттай хэрэгжүүлснээр олон жил яригдсаар гамшгийн хэмжээнд хүрсэн утаанаас салж, урдах замаа хардаг боллоо.
- Шилжилтийн горимын хяналт мэдээлэл, удирдлагын нэгдсэн “WAMS” систем нэгдсэн сүлжээнд нэвтэрлээ. Тогтворжилт алдагдахаас сэргийлэх автоматик энэхүү систем нь Эрчим хүчний системд үүсч болох бүхий л төрлийн аваарын горимын үед ситемийг тогтвортой авч үлдэх мэдээлэл хүлээн авах, боловсруулах, үйлдэл хийх гэсэн дараалал бүхий алгоритимчлэгдсэн цогц шийдэлд хүрч чадлаа.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын мэндчилгээ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН МАГВАНЫ БИЛЭГТ
Айлчлан ирж буй 2020 ондоо та бүхний ажил үйлс өөдрөг байж, санасан сайн үйлс бүхэн тань сэтгэлчлэн биелж дэвжин дэлгэрч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
УИХ-ын гишүүн Хишгээгийн Нямбаатар
Туурга тусгаар Монгол Улсын эрхэм хүндэт ард иргэдээ, даян дэлхийд тархан суурьшсан элэг нэгт ахан дүүсээ, Та бүхэндээ шинэ оны баярын мэндийг хүргэж, Айл өрх бүхэнд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе!
Орчин цагийн боловсролтой, мэдлэгтэй, чадвартай залууст итгэл үзүүлсэн, мөнгөтэй нь биш сэтгэлтэй нь, танилтай нь биш боловсролтой нь Монгол төрд зүтгэх цаг айсуй. Монгол Улсын Ардчиллын нэн шинэ түүхийг хамтран бүтээх монголчууд Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе!
УИХ-ын гишүүн Жадамбын Бат-Эрдэнэ
УИХ-ын гишүүн Ням-Осорын Учрал
УИХ-ын гишүүн Намсрайн Амарзаяа
УИХ-ын гишүүн Лхавгын Мөнхбаатар
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын гишүүдийн Шинэ жилийн мэндчилгээ
2019.12.31
Өнөөдөр бол Монголын Уурхайчдын баярын өдөр
2019.12.25