2019.12.27
Улстөр
Д.Тогтохсүрэн: Гишүүд тойрогтоо ажиллах хүсэлт гаргасан учраас чуулганы хуралдааныг хойшлуулсан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт хуралдах хуваарьтай байсан ч тодорхойгүй шалтгаанаар хуралдсангүй.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр "Энэ сарын 20-нд УИХ-ын чуулганаар Сонгуулийн хуулийг эцэслэн баталсан. Энэ долоо хоногийн хувьд УИХ-ын даргын зөвлөл дээр ярилцаад чуулганы хуралдааныг хойшлуулахаар болсон. Учир нь гишүүд тойрогтоо ажиллах хэрэгтэй байна гэсэн хүсэлт гаргасан. Гишүүд энэ зун, намар тойрогтоо ажиллаж чадаагүй. Он дууссаны дараа зарим үйл ажиллагаа Сонгуулийн хуулиар хязгаарлагдаж байгаа. Тийм учраас энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулсан. Ирэх оны нэгдүгээр сарын 2-ны Пүрэв гарагаас чуулганы хуралдаан хэвийн үргэлжилнэ" гэлээ.
ШИНЭ МЭДЭЭ
Өвөрхангай аймагт өвөлжилт хүндэвтэр байна
2019.12.19
Отроор яваа малчдаа эргэлээ
2019.12.17
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг батлав
2019.12.12
"Ерөнхийлөгчийн хориг үндэслэлгүй"
2019.12.06