МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төгрөг суманд спорт заал хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орлоо
2019.12.26
Орон нутгийн хөгжил

Төгрөг суманд спорт заал хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орлоо

УИХ-ын гишүүн С.Чинзориг тойргийнхоо сумдад хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудыг хүлээлгэн өгч байна. Өлзийт суманд ажилллаж спорт заалны нээлтэнд оролцсон бол дараа нь Төгрөг суманд ажиллаа.

Төгрөг суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд Спорт заал, багийн төв барьж, цэцэрлэгийн барилгыг өргөтгөн, үүрэн холбооны сүлжээний өргөтгөл гээд сумын түүхэнд байгаагүй бүтээн байгуулалт өрнөсөн жил байлаа.

Төгрөгчүүд Спорт заал, цэцэрлэгийн өргөтгөлөө ашиглалтанд хүлээн авч, нээлтийн ёслолыг нь хийлээ.

Спорт заал 250 хүний суудалтай, сагс, волейболын стандартын талбайтай. Халаалт дулаан, цэвэр бохир усны сүлжээг хамтад нь шийдсэнээр дотроо халуун хүйтэн ус, ариун цэврийн өрөөтэй сумын хэмжээний анхны байгууламж болж буй юм. Нэг хоёрдугаар давхрын өрөөнүүдийг биеийн тамирын дугуйлан секц хичээллүүлэхээс гадна чийрэгжүүлэлтийн танхим байгуулах, тэр ч бүү хэл зарим нэгийг нь хурал зөвлөгөөн хийх зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн.

Сумдад барьсан Спорт заал ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын биеийн тамирын хичээл орохоос гадна сумын иргэдэд нээлттэй байхаар зориулалтыг тооцсон юм.

Төгрөгийнхөн шинэ Спорт заалны нээлтээ волейболын тэмцээн, хүчит бөхийн барилдаанаас гадна сумын авьяастнуудаар ая эгшгийн мялаалга өргүүлэн нэлээн өргөн хүрээтэй зохион байгуулсан. Волейболын тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 13 баг өрсөлдөж, бөхийн барилдаанд аймгийн харцага Ц.Бямба-Отгон тэргүүтэй 32 бөх хүч үзэв.

ШИНЭ МЭДЭЭ