2019.12.19
Хууль, эрх зүй

Х.Нямбаатар: Өнчин ишиг хулгайлсан ч таван жил хүртэлх хугацааны хорих ялтай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.12.19/ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн  хийж байна. Эрүүгийн хуулинд малын хулгайн асуудлыг хэлэлцэх үеэр

 УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

УИХ-ын гишүүдээс нэг зүйлийг хүсч байна. Одоо өөрчлөлтөд ороогүй байгаа малын хулгайн холбоотой заалтад өнчин ишиг хулгайлсан ч таван жил хүртэл хугацааны хорих ялтай байгаа. үүнийг шүүхийн практикт ашиглахгүй байна гэсэн шүүмж бий. Түүнээс биш одоо нэмэлт өөрчлөлт ороогүй ч мал хулгайлах гэмт хэрэгт ганц хурга, ишиг хулгайлсан ч таван жил хүртэлх хугацааны хорих ялтай. Хэрэв давтан үйлдвэл ялыг хүндрүүлнэ.

Мөн зохион байгуулалттайгаар малын хулгайг үйлдвэл ял хүндэрнэ. Онцгой ашиг шимтэй мал, хурдан морь зэргийг хулгайлбал хуучин Эрүүгийн хуулиар ялыг хүндрүүлдэг заалт байсан. Х.Болорчулууны өргөн барьсан хуулийн төсөлд  энэ шинжээр нь хүндрүүлье гэдэг заалтууд орж ирсэн. Цаашид хэрхэх талаар судлаачид ажиллаж байгаа. 2015 онд батлагдсан хуулийг бид засаж хоёрдох өөрчлөлтийг хийж байна.

Д.Лүндээжанцан гишүүн асуусанчлан яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээдийг баригдсан эсвэл хэргээ өөрөө илчилсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно гэсэн заалт хуучин эрүүгийн хуульд ч байсаар ирсэн гэдэг зөв. Одоогийн хуулийн өөрчлөлтөөр тавдугаар заалтад энэ заалтыг хасахаар байгааг нэмж оруулж байна.

ШИНЭ МЭДЭЭ