МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.12.19
Хууль, эрх зүй

С.Чинзориг: Малын хулгайн ялын бодлогыг чангаруулах нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.12.19/ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн  хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг

"Малчид малын хулгайтай тэмцэх асуудлыг нэлээд ярьж байна. Зөрчлийн хуулиар арай хөнгөн байна. Малчид "Нэг өнчин ишиг хулгайлсан тохиолдолд хариуцлага хүлээдэг байх ёстой" гэсэн зүйлийг ярьж байгаа. Үүнийг цаашид анхаарах хэрэгтэй. Мөн ялын бодлогыг чангаруулах нь зүйтэй. Зөрчлийн хуулиар хөдөлгөөн хязгаарлах гэдэг нь Монголын нөхцөлд хэрэгжих боломжгүй. Малын хулгай хийсэн хүн сул чөлөөтэй явах ёсгүй. Хулгай хийсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Хариуцлагыг чангатгаж сайжруулах шаардлагатай байна.

ШИНЭ МЭДЭЭ