2019.12.18
Эдийн засаг, Худалдаа
Сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Сайжруулсан шахмал түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор нэг тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тогтоосон.
Гэвч түлшийг НӨАТ тооцсон өртгөөр борлуулахад нэг тонн нь 165 мянган төгрөг буюу тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байна. Энэ нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, амьжиргаанд нь сөргөөр нөлөөлнө гэж үзжээ.
ШИНЭ МЭДЭЭ
Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
2019.12.30
Оны шилдэг хүүхдүүд шагналаа гардлаа
2019.12.26
20 мянган тонн мах нөөцөлнө
2019.12.25
Атрын дөрөвдүгээр аян зарлалаа
2019.12.25
Мал зүйчдийн улсын зөвлөгөөн боллоо
2019.12.20