МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улаанбаатар хотын дулаан хангамжийн дэд бүтцийг шинэчилнэ
2019.12.18
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Улаанбаатар хотын дулаан хангамжийн дэд бүтцийг шинэчилнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотын дулааны сүлжээ төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив.

Төслийг Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх юм. 10 сая ам.долларыг шугам сүлжээг сэргээн засварлах, шинээр суурилуулах, насос, хяналтын самбар зэрэг эрчим хүч хэмнэх горимтой хий шахах станц суурилуулах, төвийн дулааны дэд станцуудыг сайжруулах, эрчим хүчний төв барих, шөнийн цагаар үйлдвэрлэсэн эсвэл дулааны болон цахилгаан станцуудын илүүдэл дулааныг хадгалж дулаан түгээлтийн үр ашгийг нэмэх аккумуляторууд суурилуулах зэрэгт зарцуулна.

Зээлийн хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа гурван жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1 хувь байх юм. Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь төслийг хэрэгжүүлэхэд 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 1.5 сая ам.долларын санхүүжилт бүхий техникийн туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэжээ. 

ШИНЭ МЭДЭЭ