МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.12.18
Эдийн засаг, Худалдаа

С.Чинзориг: Иргэдийг шууд орлогоор нь барьцаалаад зээл олгодог байдлыг өөрчлөх хэрэгтэй

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.12.18/ хуралдаанаар Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг

Үндсэн зээл төлөгддөггүй хүү торгууль нь төлөгддөг, банк зээл өгөхдөө хүүгээ жилээр нь суутгаад авчихдаг, хүүг хоногоор нь тооцдоггүй сарын дундуур нэг авдаг гэх мэт иргэдийн эрх ашгийг хохироож байгаа асар их юм бий. Тиймээс энэ байдлыг хуулинд сайн зохицуулж өгөх хэрэгтэй.

Иргэдийнхээ шууд орлогоор нь барьцаалаад зээл олгоод байгаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ өөрчлөх хэрэгтэй. Зээлийнхээ нөхцөл хугацааг өөрчлөх хэрэгтэй. Сайн ярилцахгүй бол тунхаглалын шинж чанартай хэрэглэгчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хууль болчихвий гол нь банкны бүтээгдэхүүнтэйгээ сайн холбож өгөөсэй.

ШИНЭ МЭДЭЭ