2019.12.13
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 91 айлд орон сууц өмчлөх эрх олгов
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 351 дүгээр тогтоолоор Зуунмод сумын Нацагдорж баг, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын эзэмшлийн 19, 20, 21, 22 дугаар байрны 91 айлын орон сууцыг өмчлүүлэх эрхийг баталсан.
Энэхүү орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагааг” Монгол туургатан театр”-ын их танхимд зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн Н.Энхболд, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, аймгийн удирдлагууд, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч Хурандаа Т.Лодойдамба болон иргэд оролцсон юм.
ШИНЭ МЭДЭЭ
Төв аймагт бүтээн байгуулалт өрнөж байна
2021.11.03
Төв аймагт өрнөж буй бүтээн байгуулалтууд
2021.10.26