Ховд аймгийн Үенч сумын эмнэлэг шинэ машинтай боллоо
2019.12.17
Орон нутгийн хөгжил

Ховд аймгийн Үенч сумын эмнэлэг шинэ машинтай боллоо

УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ намар тойргийнхоо сумдад ажиллаж “Өвлийг өнтэй давъя” малчдын зөвлөгөөн зохион байгуулсан.

Энэ үеэр Үенч сумын Эрүүл мэндийн төвийн HUNTER маркийн автомашин нь хуучирч муудсаны улмаас засвар авахаа больж алслагдсан багийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учирч байгаа талаар ярьж байсан.

Энэ асуудлыг ЭМЯ-нд яаралтай уламжилсаны дагуу Үенч сумын эмнэлэг УАЗ ПУРГОН маркийн шинэ автомашинтай боллоо.

Идэр ес эхлэхээс өмнө сумын төвөөс хол өвөлжиж буй өндөр настан, жирэмсэн эхчүүд, өвдөж зовсон хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх шинэ унаатай болсонд баяртай байна.

ШИНЭ МЭДЭЭ