МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.12.13
Хууль, эрх зүй

Ж.Ганбаатар: Зөрчлийн тухай хуулийг дэмжихгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2019.12.13\ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Зөрчлийн тухай хуулийг дэмжихгүй байна. Зөрчлийн хуулийн бэлгийн дарамт учруулах гэсэн хэсгийн заалтуудаас бусдыг нь эрс эсэргүүцэж байна. Амьдралд нийцэхгүй байгаа. Торгоно торгоно гэсэн л зарчимтай. Мэдээгүй байхад нь ч торгоно ийм л зарчимтай. Эхлээд сануулах хэрэгтэй сануул сануул торго байдаг бол болж байна. 

ШИНЭ МЭДЭЭ