МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Терроризмоос урьдчилан сэргийлэхэд ОХУ-тай хамтарна
2019.12.11
Гадаад харилцаа

Терроризмоос урьдчилан сэргийлэхэд ОХУ-тай хамтарна

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, “Терроризмтэй тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.

Хоёр  улсын эрх ашгийг хөндсөн, иргэдийн эсрэг үйлдэж болзошгүй террорист ажиллагаа, терроризмын сэжигтэй этгээд, бүлэглэлийн талаар мэдээ, мэдээлэл солилцох, терроризмоос урьдчилан сэргийлэх, хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах, шаардлагатай тохиолдолд саатуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.

Мөн Бүгд Найрамдах Казахстан Улстай байгуулсан дээрх хэлэлцээрийг мөн баталлаа.

ШИНЭ МЭДЭЭ