Газрын тос хайж байгаа аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллахыг даалгав
2019.12.11
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Газрын тос хайж байгаа аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллахыг даалгав

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Газрын тос хайж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих, ажлыг нь эрчимжүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, агентлаг, бүх шатны Засаг дарга нарт даалгалаа. 

Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр"-ийг барих төслийг БНЭУ-ын Эксим банк хооронд байгуулсан нэг тэрбум  236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэн, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 

Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2010 онд хүлээж авсан нөөцөөр, 2016-2042 он хүртэл жил бүр 1.6 сая тонн газрын тос олборлоно гэж тооцсон байна. Үйлдвэрийн хүчин чадал үүнээс 10 хувиар илүүг боловсруулах чадамжтай гэдгийг "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг 10 дугаар сарны 18-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр танилцуулж байв.   

ШИНЭ МЭДЭЭ