2019.12.11
Орон нутгийн хөгжил
Өвөрхангай аймгийн Богд сум шилэн кабелд холбогдлоо
Өвөрхангай аймгийн Богд сум шилэн кабелд холбогдлоо. Өвөрхангай аймгийн 19 сумаас ганцхан Богд интернэтийн сүлжээгүй байсан. УИХ-ын гишүүн С.Чинзориг сонгогдсоноосоо хойш энэ асуудлаар олбогдох байгууллагад нь хандаж, УИХ дээр ярьж төсөв мөнгийг нь шийдүүлэхэд анхаарсан.
Үр дүнд нь улсын төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Гучин-Ус сумаас Богд руу 100 км шилэн кабель татаж Өвөрхангай аймгийн бүх сумд шилэн кабелийн сүлжээнд холбогдлоо.
Өнгөрсөн онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт хүсэлт тавьснаар эхний ээлжинд бага оврын сансрын холбооны терминалын тусламжтайгаар алслагдсан газруудад интернэтийн үйлчилгээ үзүүлдэг VSAT системд Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургуулийг холбосон. Харин сум шилэн кабельд холбогдсоноор айл өрх, бүх албан байгууллага интернэтийн сүлжээнд төвөггүй холбогдох боломжтой болж буй юм.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.07.06
Дархлаажуулалтын товлолд шинээр вакцин нэмнэ
2023.07.05
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.06.29