Х.Нямбаатар: Шүүгч, прокурор, хуульч, өмгөөлөгчдийг нэг хуулиар зохицуулах болохгүй
2019.12.11
Хууль, эрх зүй

Х.Нямбаатар: Шүүгч, прокурор, хуульч, өмгөөлөгчдийг нэг хуулиар зохицуулах болохгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019.12.09/ ээлжит хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцсэн. Тухайлбал, Ерөнхийлөгчийн тавьсан Өмгөөллийн тухай хуульд тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй гэж гишүүдийн олонх үзсэн билээ.

Энэ талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас тодрууллаа.

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчөөс арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавих бичгийг ирүүлсэн. Хоригт дурдсанаар нэг салбарт давхардсан чиг үүрэгтэй ижил төрлийн холбоод байх нь зохимжгүй, тиймээс Өмгөөллийн тухай хуулиар зохицуулах харилцааг Хуульчдын холбоонд өмгөөлөгчид нь харьяалагдаж явахад буруудахгүй. Хоёрдугаарт, зургаан жилийн хугацаанд Хуульчдын холбоо үр дүнтэй ажиллаж байна. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх үүсэж байгаа хуульчдын шалгалт авах үйл ажиллагааг Өмгөөллийн тухай хуулиар зохицуулах нь зохимжгүй гэсэн агуулгатай хоригийг ирүүлсэн. Монголын Өмгөөлөгчдийн холбооноос тайлбар ирүүлсэн. Тэд шүүгч, прокурор, өмгөөлөгчдийг нэг хуулиар зохицуулж байгаа нь зөрчилдөж байна гэж үзсэн байна. Тиймээс Ерөнхийлөгчийн Өмгөөллийн тухай хуульд тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

ШИНЭ МЭДЭЭ