2019.12.06
Улстөр
Д.Сарангэрэл: Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгохгүй бол улс төрийн акц хийнэ
Улсын их хурлын өнөөдрийн \2019.12.06\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
Үндсэн хуулиа зөрчихгүй томсгосон мажоритар жижиглэсэн мажоритар байх нь зөв. Санал хаягдахгүй, савлагаанд өртөхгүй байх нь зөв юм. Эмэгтэйчүүдийн тухайд Л.Энх-Амгалантай санал нийлэхгүй байна. Энэ 20, 30 хувийн квот чинь эмэгтэйчүүдэд хамаагүй байсан юм бол 2016 оны сонгуульд 16 эмэгтэй л нэр дэвшсэн.
Өнгөрсөн хугацаанд эрэгтэйчүүд давамгайлж байгаа шүү. Энд эмэгтэйчүүд хэрэгтэй. Чадварлаг, чадалтай эмэгтэйчүүд орж ирж эх орныхоо төлөө юм хийгээсэй гэж хүсэж байна. Та нар парламентад сонгогдоод гийгүүлсэн зүйл байхгүй шүү. Эмэгтэйчүүдийн квотыг дэмжсэн эрчүүд ахалсан лобби бүлгийг гаргах ёстой гэж хүсэж байна.
ШИНЭ МЭДЭЭ
БОАЖЯ 2020 оны онцлох ажлаа тайлагнаж байна
2020.12.30