2019.12.03
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
"Бид тэгш эрхтэй өдөрлөг" зохион байгуулагдлаа
Энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан ХНХЯ, хувийн аж ахуй нэгжүүд, олон нийтийн байгуулгуудтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөдөлмөрийг жуучлах өдөрлөгийг зохион байгууллаа.
С.Чинзориг: 2018 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлуулаагүй аж ахуй нэгж, байгуулгаас төлөх төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох үүрэг чиглэлийг засгийн газарт өгсөн. Үүний дагуу засгийн газар тогтоол гаргаж хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлуулаагүй аж ахуй нэгж, байгуулагын төлбөрийг бүсчлэн тогтоосон. 2017 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах талаар анхаарч ажиллаж байна. Нөгөө талаас ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах сонирхол нэмэгдсэн байна.