МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.11.29
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Д.Тогтохсүрэн: Хамгаалалтын бүсийг яаж өөрчилж байгаа юм бэ?

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.29/ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн

Байгаль орчны багц хуулиудын давхардлыг арилгах зорилгоор хийгдэж байгаа өөрчлөлт гэж бодож байна. Гэхдээ заалтуудыг уншихад хэд хэдэн тодруулах зүйл байна. Байгаль хамгаалах асуудал орон нутгийн иргэдийн үндсэн том ажлын нэг. Орон нутгаас салгах юм бол байгаль хамгаалагдахгүй болчхож байгаа юм.

Тусгай хамгаалалттай газрын захиргаа гээд орон нутгийн иргэдээс салгаад авчхаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан хуулийн төслийн дөрөвдүгээр зүйл дээр байгаль  хамгаалагч нар байгаль орчны байцаагчдыг томилдог томилгоог дээш нь татаад аваад явчхав уу гэж харж байна.

Хоёрдугаарт хамгаалалтын бүсийг өөрчилчхөж байгаа харагдаад байна. Энийг тэлж өгч байгаа юм уу? хумьж өгч байгаа юм уу? Миний бодлоор хамгаалалтын бүсийг тэлж өгч томоор авч байж сайжруулна гэж харж байна.

Улсын хэмжээнд 33 сав газрын захиргаа байна. Орон нутгийн байгаль орчны байгууллагатай хамтарч ажиллаж чаддаггүй. Үүний хамтын ажиллагааг сайжруулах чиглэлд хуульд өөрчлөлт орсон уу? Мөн орон нутгийн орлого нэмэгдэх чиглэлээр өөрчлөлт хийгдэж байна уу? 

ШИНЭ МЭДЭЭ