МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Аймгийн дээд, хүндэт шагналыг дөрвөн тариаланчид олголоо
2019.11.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Аймгийн дээд, хүндэт шагналыг дөрвөн тариаланчид олголоо

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг Булган аймагт тэмдэглэж байна. Амуу буудайны өлгий Булган хангай нутгаас атрын нэгэн жарны хугацаанд тус салбараас хөдөлмөрийн баатар 8, гавьяат цолтон 12 төрсний дээр 150 гаруй тариаланч улсын аварга болжээ.

Тус баярын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ оролцож шагнал гардууллаа. Атрын ойд зориулсан баярын хурал болж, Булган аймгийн газар тариалангийн “Нэгэн жарны түүх” илтгэлийг аймгийн ХХААГ-ын дарга Ч.Амгалан тавилаа. Аймгийн ИТХ энэ ойг тохиолдуулан аймгийн дээд, хүндэт шагналыг дөрвөн тариаланчид олголоо.

Ардын хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит аймгийн дээд шагналыг аймгийн Засаг даргын Тамгын газрын ахмад мэргэжилтэн Ц.Лхагвасүрэн, Сэлэнгэ сумын тариаланч Б.Самдандорж, Хөдөлмөрийн баатар Б.Галт-Очирын нэрэмжит аймгийн хүндэт шагналыг Дашинчилэн сумын тариаланч Г.Зэвжид, Хутаг-Өндөр сумын тариаланч С.Болдбаатар нарт олгов. Мөн баярын хурал дээр атар газар эзэмшсэний 60 жилийн ойгоор төрийн дээд шагнал болон засгийн газар, аймгийн шагнал хүртсэн тариаланчдад шагнал гардуулах ёслол боллоо.

Аймгийн хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид ойд зориулан баярын концерт тоглов.

ШИНЭ МЭДЭЭ