Хүүхдийн мөнгийг ирэх оноос хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно
2019.11.28
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хүүхдийн мөнгийг ирэх оноос хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг гишүүдийн 65 хувийн саналаар батлав.

Тогтоолын төслийг баталснаар Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 нас хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөнгөн тэтгэмж олгох юм. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа чуулганд танилцуулсан юм. 

Уг хуулийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа ахалсан. 

Төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэснийг Төсвийн байнгын хороо энэ сарын 22-нд хэлэлцэж дэмжжээ.

ШИНЭ МЭДЭЭ