2019.11.27
Орон нутгийн хөгжил
Ховд аймгийн "Цант" ферм өдөрт 600 литр сүү нийлүүлнэ
Ховд аймгийн иргэд сүүний хэрэгцээний 40 хувийг импортын сүүгээр хангаж байна. Үүнээс болж өвлийн улиралд 1 литр сүүг 3500 төгрөгөөр худалдан авч байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Улаанбаатар тойрсон аймаг буюу Төв, Сэлэнгэ, Архангай аймаг зундаа 1 литр сүү 600 төгрөг, өвөлдөө 1300 төгрөг байдаг бол Ховд аймагт 1 литр сүү зундаа 1200 төгрөг, өвөлдөө 3500 төгрөгний үнэтэй байсан. Ховд ферм төслийг хэрэгжүүлснээр үнэ буурч байна.