2019.11.26
Хууль, эрх зүй
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг ёсчилно
УИХ 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, баталсан. Энэхүү батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын дарга биечлэн хүргүүлсэн билээ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн эхийг Ерөнхийлөгч Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ойн энэ өдөр ёсчлохоор болжээ.