МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Ойлгоё, хүндэлье" аян эхэллээ
2019.11.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

"Ойлгоё, хүндэлье" аян эхэллээ

НҮБ-ын санаачилгаар дэлхий нийтээр жил бүр зохион байгуулдаг Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийг өчигдөр хийлээ.

Тус аян нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилготой бөгөөд жил бүр тодорхой уриан дор дэлхийн 180 гаруй улс орон охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг уламжлалтай.

Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам НҮБ-ын хүн амын сан, Монгол Улсын Жендерийн үндэсний хороо, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, үндэсний болон олон улсын шинжээчид 22 дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд аяны энэ жилийн уриа нь "Ойлгоё, хүндэлье".

Энэхүү уриа нь жендерт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл харилцааг эрхэмлэх, жендэрийн талаархи хэвшмэл ойлголт, хортой зуршлуудыг арилгах, бие биенийхээ эрхэм чанар, эрхийг хүндэтгэх замаар харилцан ойлголцол, хүндлэлийн зарчмыг харилцаандаа эрхэмлэхийг дэмжиж буйн илэрхийлэл юм.

Аяны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн олон ажлын нэг нь өнөөдөр НҮБ-ын Улаанбаатар дахь төв байранд болсон “Хүчирхийллийн эсрэг хамтдаа гэрэлтүүлнэ” арга хэмжээ байлаа. Арга хэмжээний нээлтэд ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, НҮБ-ын ХАС-гийн тэргүүн Каори Ишикава, УИХ-ын гишүүн А.Ундраа, Монгол дахь Европын холбооны Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Траян Лауренцю Христеа болон Швейцарийн Хөгжлийн агентлаг, Жендерийн үндэсний хорооны Ажлын алба, ЦЕГ, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ зэрэг олон байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.

Хатагтай Каори Ишикава 16 хоногийн аяны нээлтэд зориулан зохион байгуулж буй “Хүчирхийллийн эсрэг хамтдаа гэрэлтүүлнэ” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, хамтран зохион байгуулагчдад талархал илэрхийлээд саяхан Кени улсын нийслэл Найробид болсон Олон улсын хүн ам, хөгжлийн дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэгээр ахлуулсан өргөн бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцоод ирснийг онцлон дурдлаа. Тэрбээр олон улсын хэмжээнд хүчирхийлэлтэй тэмцэх бэлгэ тэмдэг болсон улбар шар өнгөөр НҮБ-ын байр, Төрийн ордон, Төв талбай, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг барилга байгууламжийг гэрэлтүүлснээр Монгол Улс Найробид өгсөн амлалт буюу жендерт суурилсан хүчирхийллийг тэглэх том зорилтынхоо төлөө тууштай ажиллахын илэрхийлэл болох юм хэмээсэн.

УИХ-ын гишүүн А.Ундраа хэлсэн үгэндээ өнгөрсөн жил НҮБ, ҮСХ, ЦЕГ-ын хамтран хийсэн “Хүчирхийллийн нүцгэн үнэн” тайланг ач холбогдол өндөртэй сайн судалгаа болсныг үнэлээд хэн ч хүчирхийллийн хохирогч болохгүй байхын төлөө олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх чиглэлд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллах ёстойг онцолж байлаа.

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр 1997 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулж буй Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян төрийн болон ТББ, олон улсын байгууллагын хичээл зүтгэлийн үр дүнд жилээс жилд хүрээгээ тэлж, үйл ажиллагаа өргөжиж буй нь хүмүүсийн хандлагыг өөрчлөхөд чиглэсэн олон төрлийн нөлөөллийн арга хэмжээний үр дүн хэмээгээд ХНХЯ цаашид ч энэ чиглэлд тодорхой ажлуудыг зохион байгуулж, хууль эрх зүйн хүрээнд тодорхой шинэчлэлүүдийг хийхийн төлөө манлайлж ажиллах болно гэсэн юм.

Тэрбээр мөн УИХ-д өргөн барьсан Хөдөлмөрийн тухай, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн зохицуулалтууд орсон байгааг ч хэлсэн.

МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ ТББ-ын захирал Д.Энхжаргал энэ аяныг хамгийн анх Хүчирхийллийн эсрэг төв зохион байгуулж байсан бөгөөд ийм өргөн олныг хамарсан том арга хэмжээ болтол лавтайяа 50 жилийн хугацаа хэрэгтэй байх хэмээн ярьж байснаа дурсаад “Дэлхий гурван зүйлийг тэглэх амлалт өгч байгаагийн нэг нь жендерт суурилсан хүчирхийлэл. Хүчирхийлэлд ямар ч зөвтгөл байхгүй. Мөн хүчирхийлэлд хүлээн зөвшөөрөх түвшин гэж байж болохгүй” гэсэн юм.

Зочдыг аяны талаар сэтгэгдлээ хуваалцсаны дараа НҮБ-ын байр, Төв талбай, Төрийн ордныг гэрэлтүүлэх улбар шар гэрлийг өчигдөр 18:30 цагт нэгэн зэрэг асаалаа.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0082
Controller Execution Time ( User Module / Page )  0.3763
Total Execution Time  0.3845
  GET DATA  
$_GET['id']   10562
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,765,160 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/64573
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10562' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10562' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 10562 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '10562'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '10562' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 10562 ORDER BY sort AS
0.0002   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '10562' 
0.0003   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '64573' 
0.3571   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 10562 OR `map`.`user_id` = 10562) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)