Д.Сумьяабазар: АМНАТ-ыг зөвхөн олборлогчдоос авах ёстой
2019.11.21
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Д.Сумьяабазар: АМНАТ-ыг зөвхөн олборлогчдоос авах ёстой

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: Тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниуд ямар ч тохиолдолд Монгол Улсын хуулийн хүрээнд татварыг төлөх ёстой.

Дэлхийн жишиг ч тэр. Австрали улс жишээ нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компани нь давхар баяжуулах үйлдвэртэй бол эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа баяжуулах үйлдвэрээс нь АМНАТ-аа авдаг ийм дүрэм журмаар явж байгаа. Сангийн яам бол баяжуулах үйлдвэрээс нь авъя гэдэг байр суурьтай байгаа. 2020 ондоо 1.3 их наяд төгрөгийг АМНАТ-аас төвлөрүүлэхээр улсын төсөвт тусгаад төсвөө баталсан.

Үүн дээр Ч.Хүрэлбаатар сайдтай ярилцсан. Миний хувьд үйлдвэрлэлийн бодлого заавал байх ёстой. Үйлдвэрлэлийн бодлого гэдэг маань тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж, ахуйн нэгж баяжуулах үйлдвэртэй байж болно. Эсвэл тусдаа баяжуулах үйлдвэр, боловсруулах үйлдвэрүүд байж болно.

Үүнийг ялгаа заагтай болгож өгөх талаар Сангийн сайдтай санал солилцсон.Гэхдээ Улсын төсөв баталчихсан учраас Засгийн газар нэгдмэл байр суурьтай байгаа. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын хүртэл Үндсэн Хуулийг дагасан олон хуулиудын нэмэлт өөрчлөлтүүд орно.

Энэ дээр Ашигт малтмалын тухай хууль, Эрдэс баялгийн салбарын тухай хуулийн давхардал, Аж үйлдвэрийн бодлогын тухай хууль гэх мэт олон хуулийн уялдаа холбоог хангасан. Ер нь бол татварын систем, үйлдвэрлэлийн үйл явцыг дэмжих, зөвхөн АМНАТ-ийг ярих биш үйлдвэрлэлийг Монгол улс яаж дэмжих вэ, боловсруулах үйлдвэрийг яаж дэмжих вэ, ажлын байрыг яаж нэмэгдүүлэх вэ дээрээс нь үйлдвэрлэл нэмэгдсэнээр эдийн засгийг тэлэх бодлого явна. Улсын төлөвлөгөө татварын бааз, суурь нэмэгдэнэ. Энэ мэт олон зүйл үүний араас явна. Иймд засах ёстой зүйлүүдийг ар араас нь засаад явна.

АМНАТ-ийг олборлож байгаа компани гарж ирсэн тохиолдолд төлдөг л зүйл шүү дээ. Баяжуулах үйлдвэрээс АМНАТ-ийг манай улс авч байгаа. Сангийн яам болон бидний хооронд гарсан зөрчил нь тусгай зөвшөөрөл эзэмшээгүй баяжуулах үйлдвэрээс нь АМНАТ авах нь зохимжгүй юм. Энэ бол бусад хууль тогтоомжоороо явна гэдэг байр суурьтай байж байгаад нэгдсэн байр суурь нь төсвөө баталчихсан учраас олборлож байгаа болон баяжуулж байгаа үйлдвэрээс АМНАТ авах шийдвэр гарсан байна.

ШИНЭ МЭДЭЭ