2019.11.14
Хууль, эрх зүй
Х.Нямбаатар: Засаглалын хэлбэрээ цаашид хэрхэх вэ гэдэг асуулт хэвээр үлдлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.14/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад 3 том уриа лоозонг дэвшүүлж өнөөдрийг хүртэл явж байгаа. Хариуцлага, хяналт тэмцэл, тогтвортой байдал гэсэн зорилгын хүрээнд нэмэлт өөрчлөлт хийгдэж байгаа. Хоёрдугаар хэлэлцүүлгээр улс орны хөгжлийг түргэтгэх, төрийн тогтвортой байдлыг хангах олон зохицуулалт батлагдахаар болоод байна.
Хоёр зүйл дээр ихэд харамсаж байна. Нэгдүгээрт ард нийтийн санал асуулга явуулна гэсэн боловч хориг тавигдаж хоригийг хүлээн авч санал асуулга явуулахаа больсон.
МУ-ын ерөнхийлөгчийг парламентаас сонгох санал маань унасан. Цаашид энэ нь шийдэхээр асуудал хэвээр үлдэж байгаа. Хөгжсөн улс орнууд сонгодог парламентын засаглалтай байдаг. Хоёр том орны дунд байдаг манай орны хувьд засаглалын тогтолцоогоо яах вэ гэдэг асуудал хэвээр үлдлээ. Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг цаашид явуулж ололттой олон заалтуудыг батлаасай гэж хүсэж байна.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын гишүүдийн Шинэ жилийн мэндчилгээ
2019.12.31