МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.11.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

C.Чинзориг: Тогтоол батлагдвал төсөв дээр суусан мөнгө дутагдах асуудал үүсэж болзошгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг

Энэ тогтоол гарснаар цаашдаа нэг хүндрэл гарах болов уу гэж би бодож байна. Төсөвт энэ онд 912 мянган хүүхдэд мөнгөн тэтгэмж олгохоор тусгагдсан. 6 сараас нийт хүсэлт гаргасан хүүхдэд мөнгөн тэтгэмж олгоё гээд нийт хүүхдийн 85 хувь буюу нэг сая хүүхдэд мөнгөн тэтгэмж олгож байгаа. 

Ирэх оны төсөв дээр нийт хүүхдийн 85 хувь буюу нэг сая хүүхдэд хүүдийн мөнгөн тэтгэмж олгохоор 243 тэрбум төгрөг суугаад явж байгаа. Хэрвээ энэ тогтоол батлагдвал хөрөнгө санхүүгийн тал дээр дутагдах болов уу гэж бодож байна.

Өмнө жилүүдэд Засгийн газар бүх хүүхдэд мөнгөн тэтгэмж олгож байсан туршлага бий. Тэр жилүүдэд хүүхдүүдийн 95 хувь нь авч байсан. 

ШИНЭ МЭДЭЭ