2019.11.07
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын ивээл дор "Хөвсгөл-Цом 2019" спортын их наадам зохион байгуулагдана
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын ивээл дор "Хөвсгөл-Цом 2019" спортын их наадам Мөрөн хотноо 11 сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын хөгжүүлэх зорилготой уг наадам төрийн болон нутгийн удирдлагын байгууллага, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон сумдын дунд зохион байгуулагдана.
Сагсан бөмбөгийн тэмцээн Мөрөн хотын БТСГ-ын харьяа Спортын ордонд болох бол гар бөмбөгийн тэмцээн Титэм дунд сургуулийн спорт зааланд тус тус болно. Тэмцээний шагналын сан 10 сая төгрөг.
ШИНЭ МЭДЭЭ
Хөвсгөл аймагт шинэ хөдөө төсөл хэрэгжинэ
2020.11.17