
2019.11.06
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Хятадын олон улсын импортын экспо”-д оролцлоо
БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай Хотын Ардын засгийн газар хамтран 2 дахь удаагийн “Хятадын Олон улсын Импортын Экспо”-г 2019 оны 11 дүгээр сарын 5-20-ны өдрүүдэд Шанхай хотноо зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд энэ жил нийт 67 улс орны 3893 аж ахуйн нэгжүүд оролцохоор Шанхай хотод ирсэн бөгөөд Монгол Улсыг төлөөлөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид оролцов
“Хятадын Олон улсын импортын экспо” нь Хятадын засгийн газраас гадаад худалдааг сурталчлах, зах зээлээ илүү нийтэд нээлттэй болгохыг тууштай дэмжиж буйг илэрхийлсэн санаачлага бөгөөд жил бүр зохион байгуулснаар дэлхийн улс орнуудын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дэлхийн худалдаа, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, нээлттэй дэлхийн эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх зорилготой юм.
Монгол Улсын Үндэсний хөгжлийн газраас Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулна.
ШИНЭ МЭДЭЭ

УИХ-ын гишүүдийн Шинэ жилийн мэндчилгээ
2019.12.31

Өнөөдөр бол Монголын Уурхайчдын баярын өдөр
2019.12.25

