Жаргалант суманд 100 хүүхдийн дотуур байр, урлаг заалны шинэ барилга ашиглалтад орлоо
2019.11.04
Орон нутгийн хөгжил

Жаргалант суманд 100 хүүхдийн дотуур байр, урлаг заалны шинэ барилга ашиглалтад орлоо

Өнөөдөр Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар сургуулийн 100 хүүхдийн дотуур байр, урлагийн заалны шинэ барилга ашиглалтад орлоо.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ ажлыг 2018 оны улсын төсөвт тусгуулж жилийн дараа бодит биелэлээ олж байна. Ийнхүү Жаргалант сумын хамгийн алслагдсан багууд болон хөдөөгийн малчдын хүүхдүүд голчлон суралцдаг 7 дугаар сургууль  ийнхүү өөрийн гэсэн дотуур байр, зориулалтын урлагийн заалтай боллоо.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ "БСШУСЯ, Ховд аймгийн ЗДТГ, Жаргалант сумын 7-р сургуулийн захиалгаар энэ том бүтээн байгуулалтын ажлыг хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэсэн "Гранд пасикал" компанийн хамт олонд баярлалаа.

Мөн Ховд аймгийн багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх цуврал сургалт зохион байгуулахаар шийдвэрлээд байна. Багш нарын ур чадвар нэмэгдвэл сурлагын амжилтад шууд нөлөөлж ирэх жил ЭЕШ-ийн чансаагаар улсдаа эхний 5-д орох том зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээлээ.

ШИНЭ МЭДЭЭ