2019.11.01
Гадаад харилцаа
НҮБ малчдын нийгмийн хамгааллын чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ
УИХ-ын гишүүн ХНХ-ын сайд С.Чинзориг НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишраг Төрийн ордонд хүлээж авч уулзлаа.
Тэрбээр Монголд хоёр сарын өмнө томилогдож ирсэн бөгөөд өмнө Хойд Солонгост ажиллаж байсан, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр мэргэшсэн хүн юм.
Энэ уулзалтаар НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудтай Монгол Улсын Засгийн газар тэр дундаа манай хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар нягт хамтран ажиллаж байгаа талаар ярилцаж цаашид хийх ажлынхаа талаар санал солилцсон юм.
НҮБ-тай хамтран Залуучуудын хөгжлийг дэмжих, Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд малчдын нийгмийн хамгааллын чиглэлээр анх удаа төсөл хэрэгжүүлэхээр болж буй нь өнөөдрийн уулзалтын гол сэдэв байлаа.
Хоёр сая ам.долларын санхүүжилттэй уг төслөөр малчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдах хүрээг нэмэгдүүлэх, байгалийн гамшиг, эрсдэлийн үед малчид, тэдний хүүхдүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, урьдчилан сэргийлэх, байгаль цаг уурын хүнд нөхцөлийг хохиролгүй давахад бэлэн байх зэрэг олон чиглэлд үйл ажиллагаа зохион байгуулах юм.
Тапан Мишрагийн хэлснээр малчдын нийгмийн хамгааллын чиглэлээр яг ийм төслийг анх удаа хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд цаашид бусад улс орнуудад хэрэгжүүлэхэд жишиг болох ёстой гэнэ.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.07.06
Дархлаажуулалтын товлолд шинээр вакцин нэмнэ
2023.07.05
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.06.29