2019.10.24
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Энхбаяр: Таримал ургамлын үр, соортыг цэгцэлсэнээр ҮАБ-д шууд ач холбогдолтой

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.24/ нэгдсэн хуралдаанаар Таримал ургамлын үр, соортын тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ.

Энэхүү хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлсэн бөгөөд “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасны дагуу Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг шинэчлэн найруулжээ.


Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

Хуулийг дэмжиж байгаа. Бид таримал ургамлын шинэ соортыг бүтээх, Монгол улсад нутагшуулах, үрийн аж ахуй тариалалтыг эрхлэх зайлшгүй шаардлага гарч байгаа. 

Таримал ургамлын үр, соортыг цэгцэлсэний  гол ач холбогдол нь Монгол улсын Үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндтэй шууд нягт холбогддог. Үүнийг бэхжүүлэхийн тулд цаашид таримал ургамалтсортын аж ахуйг дэмжих, сэргээн хөгжүүлэх, ялангуяа газар тариалангийн бүс нутагт энэ бодлогыг тууштай авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага  байгаа юм. Иймд хуулийн төслийг дэмжиж санал өгөхийг хүсэж байна. 

ШИНЭ МЭДЭЭ