2019.10.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Бямбацогт: Энэ хууль батлагдсанаар хэт бага цалинтай бүх иргэд хамрагдаж чадах уу?

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.24/ нэгдсэн хуралдаанаар Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав санаачилсан юм. Төсөлд эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүдийн тэтгэврийн асуудал хөндөгдсөн байна. Өнөөдрийн байдлаар 2,9 мянган эрэгтэйчүүд 32 жил ажиллан, 55 нас хүрээд тэтгэвэртэй гарсан байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаагаар дээрх нөхцөлүүдээр тэтгэвэр тогтоолгон авч байгаа иргэдийн 80,2 хувь нь буюу 17 мянган хүн улсын дундаж тэтгэвэрээс  /374,8 мянган төгрөг/ доогуур буюу хэт бага тэтгэвэр авч байна. Иймээс эдгээр иргэдийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцэнэ хэмээн хууль саначлагч нь үзсэн юм. 

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, 

Ирэх оны төсвийн тухай хууль төсвийн асуудлыг шийдсэн гэж байна. Тэгэхээр хуульгүй байвал тухайн төсвийг зарцуулах боломжгүй байдаг юм ш дээ. Тиймээс энэ хуулийн төслийг энэ төсөв хэлэлцэх үед яаралтай хэлэлцэж, батлах ёстой. Дэмжиж байна. 

Гэхдээ хэдэн асуулт байна. 

Нийтдээ 20 гаруй мянган иргэн хэт бага буюу нийт тэтгэвэр авдаг иргэдээс бага тэтгэвэр авдаг гэж үзэж болох уу? Энэ хуулийн төсөлд тэгэхээр 20 гаруй мянган иргэд хамрагдах юм байна. Цаана нь хүн үлдээчих вий дээ? 50 мянган төгрөгөөр нэмэгдсэнээр улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрч чадах уу?

Үүнтэй холбоотой нэг асуудал байгаа. Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох төсөл батлагдаад бүтэн жил болж байна. Тэгэхээр энэ төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед хүүхэд бүрт хүүхдийн мөнгө гэдэг хөтөлбөрөө хэрэгжүүлмээр байна гэж Засгийн газарт хэлмээр байна. 

ШИНЭ МЭДЭЭ