2019.10.22
Хүний эрх

Х.Нямбаатар: Засан сайжруулсан зүйл төдийлөн харагдахгүй байна

Монгол Улсын Хууль зүйн байнгын хорооны /2019.10.22/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ыг гишүүн Х.Нямбаатар

Механизмын хувьд засан сайжруулсан зүйл төдийлөн харагдахгүй байна. Хүний эрхийн үндэсний комиссын орон тоог нэгээр нэмэгдүүлж, тэр хүн нь эрүүдэн шүүх асуудалд анхаарал тавьж шийдэж шаардлага хүргүүлнэ гэж байна. Нэг хүнтэй болчихвол Хүний эрхийн үндэсний комисс дахиж ийм хэргүүд гаргахгүй гэсэн баталгаа хаана байна? 

Нэг байгууллага өөрөө гүйцэтгэх ажиллагаа явуулаад өөрөө мөрдөөд өөрөө цагдан хориод өөрөө нууц гээд энэ процесс хэвээрээ байхад асуудлууд шийдэгдэх үү?

ШИНЭ МЭДЭЭ