2019.10.18
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УУХҮ-н сайд Д.Сумьяабазар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцууллаа.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар хууль хоорондын давхцал, зөрчлийг арилгаж, хуулийг хэрэгжүүлэх механизм оновчтой болж, паркийн үйл ажиллагаанд төрийн зүгээс бодлогын болон татвар, санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэнэ.

Түүнчлэн сургалт, судалгаа, шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж нутагшуулах, технологийн тасралтгүй хөгжлийг хангах үйл ажиллагааны талаарх зохицуулалтууд бий болж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд техник технологийн дэвшлийг ашиглах нөхцөл бүрдэж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үйлдвэрлэл цогцолбороор хөгжин, ажлын байр нэмэгдэн, улмаар бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэсгэнэ гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдсан.

Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцууллаа.

Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.

ШИНЭ МЭДЭЭ