2019.10.17
Эдийн засаг, Худалдаа

Х.Нямбаатар: Худалдан авах үйлчилгээний агентлаг босоо бүтэцтэй байх уу?

Улсын Их Хурлын чуулганы /2019.10.17/ өнөөдрийн нэгдсэн хуралдаан 11 цаг 02 минутад эхэлж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 17 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.

Хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулах асуудлыг уг төсөлд тусгажээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

Агентлаг бие дааж байгуулагдлаа гэхэд Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд эсвэл Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдах байх. Байгуулагдаад босоо бүтэцтэй байгууллага болж хувирах уу? 2016 онд МАН сонгуульд мөрийн хөтөлбөр боловсруулж орохдоо төвлөрлийг сааруулна олон босоо бүтэцтэй байгууллагыг хөдөө орон нутагт харьяалуулна гэсэн.

Зарим байгууллагыг хэвтээ бүтэц рүү шилжүүлэх оролдлого хийсэн боловч яг хэлэлцүүлгийн шатанд сайд нарын амбиц дийлдэхгүй буцаад хэвтээ болгосон. Цаашдаа Их Хурлын даргаа төсөв хэлэлцэхдээ төрийн албыг аль болох цомхон болгох бүтцийг багасгах ажлуудыг хийж болохгүй юу.

ШИНЭ МЭДЭЭ