2019.10.16
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Б.Баттөмөр: Гэр хорооллын иргэд хамтарч СӨХ байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа нь маш сайн
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2019.10.16) өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр даргалж, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнээс 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
Энэхүү хуулийн төслийг дэмжиж байгаа. Орон сууцнуудад СӨХ байдаг гэр хороололд байдаггүй. СӨХ гэдэг бол хамтарч ажиллаж амьдрах хүчээ нэгтгэх дахин төлөвлөлт хийх гээд олон асуудлыг шийдэж байгаа. Гэтэл гэр хорооллын иргэд бол баг хороон дээрээ бүртгэлтэй гэтэл хамтарч нэгдэж амьдрах орчиндоо анхаарах эрх зүйн орчин байхгүй.
Тиймээс маш сайн эрх зүйн орчинг бий болгох шаардлага үүсэж байгаа. Иргэд би хашаагаа зарна гээд яваад байдаг. Жижигхэн хашаа байдаг. 2-3 айл нэгдээд зарвал орон сууц барьж болох жишээний. Гэр хорооллын иргэд хамтарч СӨХ байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа нь маш их зүйтэй.