МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн талаар талууд саналаа солилцож байна
2019.10.16
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн талаар талууд саналаа солилцож байна

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагуудтай хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал бодлыг нь сонсох уулзалт Төрийн ордонд болж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлээр хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг, ҮЭ-үүдийн санал зэргийг удаа дараалан ярьж байж тогтсон асуудлууд гэнэт задран хаанаас, хэнээс гаргасан нь мэдэгдэхгүй 170 гаруй санал орж ирээд байгаа юм. Эдгээр санал дотор ҮЭ-үүдийн Эвлэлдэн нэгдэх эрх, Хамтын гэрээ хэлэлцээр хийх эрх, Хамтын маргаан үүсгэх зэрэг гол гол эрхийг хязгаарласан заалтууд байгааг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар анхааруулав.

Хэрэв уг хууль энэ хэвээр батлагдвал хөдөлмөр эрхэлж буй хүн бүрийн Үндсэн хуулиар заагдсан ажил мэргэжлээ сонгох, хийсэндээ тохирсон цалин хөлс авах, ажлын байр баталгаатай байх зэрэг эрсдэлтэй зохицуулалтууд тусгагдахаас өмнө МҮЭ-ийн холбоо ажилтны дуу хоолой болж энэхүү уулзалтад оролцож байна.

ШИНЭ МЭДЭЭ