МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

АБГББХ: Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилохыг дэмжив
2019.10.03
Улстөр

АБГББХ: Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилохыг дэмжив

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны намрын ээлжит чуулганы эхний хуралдаан (2019.10.03) 57.9 хувийн ирцтэйгээр 09 цаг 42 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн болохыг Байнгын хорооны дарга танилцууллаа. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх горимын саналыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм. Иймд Байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлын талаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөв. Нэр дэвшигчийн талаар Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Даваа танилцуулсан юм. Тэрбээр, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан А.Ганбат үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн талаар дурдаад нэр дэвшигчийн товч намтрыг танилцуулав.

Нэр дэвшигч Д.Ганзоиг нь 48 настай, 1980-1990 ЗХУ-ын 8 дугаар дунд сургууль, 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль, 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль, 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерын дамжаа, 2007-2008 онд АНУ-ын Команд штабын коллеж, 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн. 

Тэрбээр 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн орлогч дарга, 2003-2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт, 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа аж.

Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд, Х.Нямбаатар, А.Ундраа нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт цаашид анхаарч ажиллах зарим асуудлын талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Я.Санжмятав, Н.Энхболд нар байр сууриа илэрхийлж, нэр дэвшигчийг дэмжиж буйгаа хэлсэн.     Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилохыг дэмжлээ.

Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0086
Controller Execution Time ( User Module / Page )  0.3546
Total Execution Time  0.3633
  GET DATA  
$_GET['id']   10562
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,759,776 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/63368
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10562' 
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10562' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 10562 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '10562'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '10562' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 10562 ORDER BY sort AS
0.0002   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '10562' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '63368' 
0.3334   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 10562 OR `map`.`user_id` = 10562) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)